Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шалгалтаар 175 зөрчил илрүүллээ

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 23-25 хэм, шөнөдөө 9-11 хэм дулаан, салхины хурд 7-9 м/с байх төлөвтэй байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шалгалтаар 175 зөрчил илрүүллээ
Шалгалтаар 175 зөрчил илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 23-25 хэм, шөнөдөө 9-11 хэм дулаан, салхины хурд 7-9 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 116 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 106, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 10 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос нийт 73 иргэнийг авран хамгаалж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 800 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал ирэх 07 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн.

Тус ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 27 зочид буудал, аж ахуй нэгж байгууллагын барилга, байгууламжуудад 06 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулан, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 175 зөрчил илрүүлэн, шалгалтын явцад 27 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллалаа” гэж танилцуулав.

Хуваалцах