Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгалаа

"Эх үрсийн баяр"-ын өдөр 2018 оны 06 сарын 01-ний өдөр болон "Архигүй өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгалаа
Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгалаа. Зураг: МҮОНРТ

"Эх үрсийн баяр"-ын өдөр 2018 оны 06 сарын 01-ний өдөр болон "Архигүй өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу томоохон арга хэмжээ зохиогдох Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн 9 дүүрэгт МХЕГ-ын даргын 01/12 удирдамжийн дагуу Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг нийт 150 улсын /ахлах/ байцаагчид хийж гүйцэтгэлээ.

Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2'539'000 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1'616'500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж ажиллалаа.

Хуваалцах