Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шалгалтаар нийт 5 тарваганы тулам илрүүлжээ

МХЕГ–ын дэд даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж, бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шалгалтаар нийт 5 тарваганы тулам илрүүлжээ
Шалгалтаар нийт 5 тарваганы тулам илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

МХЕГ–ын дэд даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж, бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж, НМХГазрын даргын баталсан “Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” А/39 тоот тушаал болон “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тоса худалдааны төвийн орчимд хяналт шалгалт хийж нийт 5 тарваганы тулам илрүүлэн ЗӨСҮТөвд хүлээлгэн өгч тухайн орчинд ариутгал халдваргүйтэл хийлгүүллээ.Шалгалтын явцад Тоса худалдааны төвийн түрээслэгчид болон худалдан авагч нарт Зөрчлийн тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай хуулиуд болон бусад холбогдох тогтоол, шийдвэр, тушаалын талаар мэдээлэл өгч зөрчил үйлдсэн 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 1,400,000 мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулан ажиллаа.

Хуваалцах