Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 232 зөрчил илрүүлэв

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 102 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 91,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 232 зөрчил илрүүлэв
Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 232 зөрчил илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 102 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 91, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 11 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 115 иргэнийг авран хамгаалсан.

Нийслэлийн Засаг даргын энэ оны 04 дүгээр сарын 20-ны А/348 дугаар захирамжаар нийслэлийн малтай иргэдийн мал амьтанд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хийж эхлүүлээд байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтад нийт 50 объект хамрагдахаас өнөөдрийн байдлаар 34 аж ахуйн нэгжийн барилга байгууламж буюу 68 хувь нь хамрагдаж нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 84 зөрчил буюу 36.2 хувийг арилгуулан бусад 148 зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.

Хуваалцах