Шалгалтын нислэг амжилттай хийлээ
“Чингис хаан” ОУНБ-ын хэрэглэлээр буулт үйлдэх /ILS/ систем, зай хэмжих төхөөрөмж /DME/-ийн ээлжит шалгалтын нислэгийг “Геосан” ХХК-ийн Б.Золбаяр (агаарын хөлгийн дарга), Г.Бат-Амгалан (хоёрдугаар нисгэгч) нисгэх бүрэлдэхүүнтэй Cessna 208B (JU-9993) агаарын хөлгөөр 11 дүгээр сарын 13-наас 22-ны өдрү
Мэдээллийн алба

“Чингис хаан” ОУНБ-ын хэрэглэлээр буулт үйлдэх /ILS/ систем, зай хэмжих төхөөрөмж /DME/-ийн ээлжит шалгалтын нислэгийг “Геосан” ХХК-ийн Б.Золбаяр (агаарын хөлгийн дарга), Г.Бат-Амгалан (хоёрдугаар нисгэгч) нисгэх бүрэлдэхүүнтэй Cessna 208B (JU-9993) агаарын хөлгөөр 11 дүгээр сарын 13-наас 22-ны өдрүүдэд нийт 20 цаг 53 минутын нислэгийн блок цагтайгаар амжилттай хийж гүйцэтгэлээ.
Нислэгийн журам боловсруулалтын албаны Үйл ажиллагааны зааврын хэрэглэлээр буулт үйлдэх системийг шалгалтын нислэгээр шалгах журмын дагуу ээлжит шалгалтын нислэгээр ILS/DME системийн үндсэн үзүүлэлт болох курс, глиссадын шугам, хагас секторын өргөнийг 7.7км-т болон 25NM-т, курсын клиренсийг 17NM зайд нэг болон хоёрдугаар нэвтрүүлэгч тус бүрээр шалган ОУИНБ-ын ДОК 8071 стандарт шаардлагуудад нийцүүлсэн байна.
Эх сурвалж: ИНЕГ


















