Шангри-лад буудалласан АНУ-ын иргэн нас баржээ
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Шангри-ла зочид буудалд буудалласан АНУ-ын иргэн нас барсан хэрэг өчигдөр гарлаа.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Шангри-ла зочид буудалд буудалласан АНУ-ын иргэн нас барсан хэрэг өчигдөр гарлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад, “Тус зочид буудалд байрлаж байсан АНУ-ын иргэн амиа хорлосон байдалтай өчигдөр олдсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учир одоогоор өөр бусад мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
Хуваалцах


















