Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Шapын гол" компани жилд 2.5 сая тонн нүүрс олборлоно

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Шapын гол" компани Европийн сэргээн босголт, хөгжлийн банкнаас таван ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Уг санхүүжилт нь "Шарын гол" -ын хяналтын хувьцаа эзэмшигч болох "Firebird Management" компанийн салбар хөрөнгө оруулалтын сан "ШГ Инвестмент" компанитай

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шapын гол"  компани жилд 2.5 сая тонн  нүүрс  олборлоно
"Шapын гол" компани жилд 2.5 сая тонн нүүрс олборлоно. Зураг: МҮОНРТ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Шapын гол" компани Европийн сэргээн босголт, хөгжлийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Уг санхүүжилт нь "Шарын гол" -ын хяналтын хувьцаа эзэмшигч болох "Firebird Management" компанийн салбар хөрөнгө оруулалтын сан "ШГ Инвестмент" компанитай байгуулсан гэрээний дагуу хөрвөх зээл хэлбэрээр олгогдох юм.

"Шapын гол" компани уг хөрвөх зээлийг уурхайн эргэлтийн хөрөнгө болгон ашиглаж, техник технологийн шинэчлэлүүдийг хийснээр үйлдвэрлэлийг жилд 2.5 сая тоннд хүргэнэ гэж тооцоолоод байгаа аж.

Дашрамд дурдахад, тус компани нь өнгөрсөн онд жилийн нүүрс олборлолтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлснээр нүүрсний механик чулуулгийн хольцыг салган, тусгай аргаар боловсруулах үйлдвэрийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдэж байсан юм.

Түлхүүр үг:"Шapын гол" компани жилд 2.5 сая тонн нүүрс олборлоно
Хуваалцах