"Шар дарцаг" аяны хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх,
Мэдээллийн алба

НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг өрнүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аян хэрхэн хэрэгжиж байгаатай танилцан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд "Шар дарцаг" аяны хэрэгжилтийг сайжруулах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцын хажууд байрлуулснаар зам гарах гэж буй суралцагч дарцгийг авч, машин руу дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх зарчмаар замын хөдөлгөөнд аюулгүй оролцож, зөв дадал хэвшилд суралцах юм.
Аяны хүрээнд шар дарцаг хэрэглэх таван алхамт үйлдлийн зурган болон бичгэн заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг сургууль, цэцэрлэгүүдэд хүргэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.


















