Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шар дарцаг” аяны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шар дарцаг” аяны шилдгүүд тодорлоо
“Шар дарцаг” аяны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Тус аяныг НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ болон нийслэлийн ерөнхий боловсролын 220 сургууль, 613 цэцэрлэг хамтран хэрэгжүүлсэн.

Аянд хамт олноороо идэвх зүтгэл, санаачилгатай оролцсон нийслэлийн 191 дүгээр цэцэрлэгийн хамт олон нэгдүгээр байр, 209 дүгээр цэцэрлэгийн хамт олон хоёрдугаар байр, 246 дугаар цэцэрлэгийн хамт олон гуравдугаар байр эзэллээ. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн хамт олон нэгдүгээр байр, 87 дугаар сургуулийн хамт олон хоёрдугаар байр, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн хамт олон гуравдугаар байрт шалгарсан бөгөөд өргөмжлөлийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр гардуулан өгсөн юм.

Хамтдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье.

Хуваалцах