Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шар хантаазтануудын хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайжруулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын “Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах” санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шар хантаазтануудын хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайжруулна
Шар хантаазтануудын хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайжруулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын “Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах” санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар шар хантаазтануудын зөвлөлгөөнийг зохион байгуулж, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулах ажлын талаар ярилцах, зам, талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх боломжийг олгон, урлагийн тоглолт үзүүлж, шар хантаазтануудын ажлын онцлог, амьдралын түүхийг харуулсан “Гийчин” уран сайхны киног үзүүлж, ажилчдын идэвхи санаачилгыг дээшлүүлж, урам зориг өгөх юм.

Хог тээвэрлэлт, цуглуулалтын ажлыг гүйцэтгэдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал, санаачилгыг дэмжих зорилготой “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”, “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэн урамшуулах юм.

Түлхүүр үг:Шар хантаазтануудын хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайжруулна
Хуваалцах