Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/68 тоот тушаал, Хаврын шар уснаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээнд үзлэг шалгалт зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц, тохижилтийн хэлтэс, Өмч газрын харилцааны албаны холбогд
Мэдээллийн алба



Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/68 тоот тушаал, Хаврын шар уснаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээнд үзлэг шалгалт зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц, тохижилтийн хэлтэс, Өмч газрын харилцааны албаны холбогдох мэргэжилтэн нартай хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар 12 хорооны дунд далан шороогоор дүүрсэн, хог ихтэй, Ногоон нуурын далан мөстэй, үерийн далан дээр автомашин орох зам гарцыг хааж зөвшөөрөлгүй контейнер буулгасан, 16 дугаар хорооны тоосгоны чиглэлийн замын хажуу эвдэрсэн, 18 дугаар хороонд байрлах “сайханаа” цэцэрлэгийн урд талд угаадас ил задгай асгасан, хог хаягдал их байна.Илэрсэн зөрчлийн арилгуулах холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.


















