Шар усны үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж байна
Хаврын шар усны үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн хамгаалалтын далан суваг, ус зайлуулах гаргалгаа, тунгаагуур,
Мэдээллийн алба





Хаврын шар усны үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн хамгаалалтын далан суваг, ус зайлуулах гаргалгаа, тунгаагуур, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлын цэвэрлэгээний байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 9,10 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх үерээс хамгаалах далан суваг, ус зайлуулах гаргалгаа хоолойнуудад болон нийтийн эзэмшлийн зам талбайд хог хаягдал ихээр хуримтлагдсан зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчлийн дагуу “Геодези, усны барилга байгууламжийн газар ”ОНӨААТҮГазарт 02-12/48 тоот албан бичиг , 9,10 дугаар хороодын Засаг дарга нарт хугацаатай албан шаардлага хүргүүллээ


















