Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Шарилжгүй Мөрөн" аян үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шарилжгүй Мөрөн" аян үргэлжилж байна
"Шарилжгүй Мөрөн" аян үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаах, зайлуулах Харшлын эсрэг хамтдаа “Шарилжгүй Мөрөн” аяныг хоёр дахь жилдээ зарлаад байна.

Аян есдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжнаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж. Өнгөрсөн жил зарласан аяны хүрээнд Мөрөн сумын зарим иргэн шарилжийг бөөгнүүлэн хатааж, малчдад өгсөн нь өвлийг өнтэй давахад тус болсон ажээ.

Хуваалцах