“Шарилжгүй Улаанбаатар-3” аян хэрэгжиж эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг 2018 оны 6 сарын 29-нөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулах болсон байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг 2018 оны зургадугаар сарын 29-нөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулж байна.
“Шарилжгүй Улаанбаатар-3” аяны эхний нэгдсэн арга хэмжээ энэ оны зургадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь нь наймдугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдах аж.
Аяны зохион байгуултад хорооны хэсгийн ахлагч нарыг ажиллуулах бөгөөд УБЗАА-тай хамтардаг хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах бол ААН, байгууллагын цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана. Монголын улаан загалмайн нийгэмлэг шарилж түүх ажилд идэвхитэй оролцож байгаа иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах юм.


















