“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд нийт 228 га талбайн зэрлэг ургамлыг устгав
Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг наймдугаар сарын 6-наас эхлэн гурван үе шаттайгаар зохион байгуулж,
Мэдээллийн алба

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг наймдугаар сарын 6-наас эхлэн гурван үе шаттайгаар зохион байгуулж, 2 сая 280.0 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгав.
Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх нийт 228 га талбайн лууль, шарилжийг нийт 815 байгууллагын 8500 хүн оролцож хаджээ. Үүгээр энэ оны “Шарилжгүй Улаанбаатар” аян дуусч, ирэх оны тавдугаар сард хоёр дахь аян эхлэх юм байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


















