Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шархадсан цэргийн алба хаагчдын бие сайжирч байна

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шархадсан цэргийн алба хаагчдын бие сайжирч байна
Шархадсан цэргийн алба хаагчдын бие сайжирч байна. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирчээ. Өчигдөр 19:00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын гурван цэргийн алба хаагч, харин өнөөдөр 11:00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нар, нийт 6 цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарсан байна.

Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлжээ.

Хуваалцах