Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

​Шарын гол суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо

Монгол улсын шадар сайд Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, гамшгаас хамгаалах албадын удирдах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
​Шарын гол суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо
​Шарын гол суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол улсын шадар сайд Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүний гамшгийн удирдлагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ард иргэдийн сургалт, сурталчилгааг зохион байгуулах зорилгоор Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулагдаж байна.

Уг сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд сумын хэмжээнд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ний өдрийг дуустал Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Мэргэжлийн анги бүлгийг шинэчлэн байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган 1534,4 метр үерийн даланг цэвэрлэж 912 метр үерийн даланг сэргээн засварлажээ. Мөн “Шарын гол” ХК-ийн Механикжсан бүлэг, “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн Дулааны шугам сүлжээ, аваар техникийн бүлэг, “ДСЦТСХК-ийн цахилгаан аваар техникийн бүлгийг ашиглан далангийн нүхийг ухаж, лотки байршуулсан байна.

Иж бүрэн сургуулийн үйл ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр зохион байгууллаа. Энэ үеэр өглөөний 07:00 цагт дуут дохиогоор цугларч мэргэжлийн анги бүлгийн жагсаал, аранз, машин техник хэрэгслийн үзлэг Сумын мэргэжлийн ангийн сурталчилгааны бүлэг, Багийн Засаг дарга нарт цагийн байдлыг мэдээлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 3500 гаруй иргэдийг дуут дохиогоор Цуглах цэгт Нүүлгэн шилжүүлэлтийг хийсэн байна. Энэхүү “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн үйл ажиллагаатай Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат биечлэн танилцсан юм.

Эх сурвалж: Darkhan.gov.mn

Хуваалцах