Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгав

"Зүүн хүрээ Дашчойлин хийд" нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмын 5-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдож зөрчлөө арилгах хүртэл зөвшөөрлийг сунгахгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгав
Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгав. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. "Зүүн хүрээ Дашчойлин хийд" нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмын 5-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдож зөрчлөө арилгах хүртэл зөвшөөрлийг сунгахгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан юм.

Тэгвэл тус хийд нь гарсан зөрчилтэй холбогдуулан тайлбар өгч, холбогдох баримт бичгээ ирүүлсэн байна. Тухайн баримт бичгийг судалж, шаардлагатай нэмэлт мэдээллийг гаргуулан авсан бөгөөд тус байгууллагын холбогдох зөрчлийг арилгуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулга өгсөн байна. Ийнхүү дээрх шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгав.

Хуваалцах