Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахуун авахдаа тоолуурын заалтаа сайтар харахыг зөвлөв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахуун авахдаа тоолуурын заалтаа сайтар харахыг зөвлөв
Шатахуун авахдаа тоолуурын заалтаа сайтар харахыг зөвлөв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж байна.

1. Шингэрүүлсэн шатдаг хий /газ/ хэрэглэгч айл, нийтийн хоолны газрууд хийтэй баллон ашиглахдаа халаах хэрэгслээс 1.5 метрээс багагүй зайд байрлуулж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байна.

2. Хэрэглэгчид шатахуун авахдаа тоолуурын заалтаа сайтар харж үйлчлүүлэгчийн зүгээс хяналт тавьж үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн ШТС-аас шатахууны чанарын үзүүлэлтийг тогтоосон шинжилгээний бичгийг үзэх боломжтой.

3. Хүйтний улиралтай холбогдуулан халаалтын зуух, даралтат савны ажиллагаа эрчимждэг тул гэрийн болоод үйлдвэрийнхээ зуух, даралтат савны ажиллагаанд техникийн магадлал хийлгэж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байна.

Хуваалцах