Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шатахуун импортлогчид үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлана

Шатахуун импортлогч зарим аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас шаардага хүргүүлсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахуун импортлогчид үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлана
Шатахуун импортлогчид үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлана. Зураг: МҮОНРТ

Шатахуун импортлогч зарим аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас шаардага хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногоос “Магнай трейд” болон “Жаст ойл” компаниуд АИ-92 авто бензиний үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ.

Энэ асуудалтай холбогдуулан ШӨХТГ-аас ажлын тав хоногт багтаан албан ёсны тайлбар өгөхийг хүссэн шаардах бичиг хүргүүлжээ.

ШӨХТГ-аас тодруулга авахад, “Шаардах бичгийн хариу одоогоор ирээгүй байна. Ирэх нэг дэх өдөр тайлбар ирчих байх” гэлээ. Өрсөлдөнөөний тухай хуулиар монополь аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх тохиолдолд ШӨХТГ-т мэдэгддэг. Дээрх компани нь үнээ нэмэхдээ ШӨХТГ-т мэдэгдээгүй гэж тус газрын дарга О.Магнай онцолсон байна.

Түлхүүр үг:Шатахуун импортлогчид үнэ нэмсэн шалтгаандаа нэг дэх өдөр тайлбар өгнө
Хуваалцах