Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахуун тээвэрлэж явсан машин онхолджээ

Энэ сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын VI багийн нутаг, аймгийн төвөөс 8 км газарт Улаанбаатараас Батноров сум руу “Ихэр наран” компанийн шатахуун тээвэрлэж явсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахуун тээвэрлэж явсан машин онхолджээ
Шатахуун тээвэрлэж явсан машин онхолджээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын VI багийн нутаг, аймгийн төвөөс 8 км газарт Улаанбаатараас Батноров сум руу “Ихэр наран” компанийн шатахуун тээвэрлэж явсан иргэн А-ийн "SsangYong" маркийн 23.5 тонны багтаамж бүхий ачааны авто машин замын хажуу руу унасан байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь ажиллажээ.

Тус автомашин А-80, АИ-92, Дизель түлш тус тус тээвэрлэж явсан ба үүнээс А-80 72 литр, АИ-92 4000 литр буюу нийт 4072 литр шатахуун асгарсныг хэмжилт хийж тогтоон аймгийн Онцгой байдлын албан хаагчидтай хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох ажлыг зохион байгуулсан байна.

Шатахуун асгарсан газрын өнгөн хөрсийг хуулж аймгийн төвлөрсөн хогийн цэгт асгуулж, хуссан хэсэгт хар шороо дэвсэн цэвэрлэгээ хийлгэжээ.

Газрын хөрсөнд түлш шатахуун нэвчих, уурших зэргээр орчны аюулгүй байдлыг алдагдуулах магадлал байгаа тул “Ихэр наран” ХХК-ийг өөрийн зардлаар түлш шатахуун асгарсан газрын хөрсийг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулж аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.

Хуваалцах