Шатахуун, тээврийн зардал бодит шалтгаанаар өссөн эсэхийг шалгана
Олон улсын нөхцөл байдал, хилийн асуудал, тээвэрлэлтийн зардал зэрэг шалтгаанаас үүдэлтэйгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Олон улсын нөхцөл байдал, хилийн асуудал, тээвэрлэлтийн зардал зэрэг шалтгаанаас үүдэлтэйгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн.
Тэгвэл үнэхээр бодит шалтгаанаар өссөн байна уу, эсвэл хий хөөрөгдөл үү гэдгийг тогтоох шаардлага үүссэн. Өчигдөр Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллахдаа энэ чиглэлээр үүрэг өглөө.


















