Шатахуун түгээх станц дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна
Энэ сарын 2-оос 3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцад халдлага гарч, дээрэмдсэн хэргийг тус дүүрэг дэх
ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Энэ сарын 2-оос 3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцад халдлага гарч, дээрэмдсэн хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Сэжигтнүүд нь 17-18 настай бөгөөд шатахуун түгээх станцаас 400 орчим мянган төгрөг дээрэмдсэн байсныг эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа аж.
Хуваалцах


















