Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахуун түгээх станцын ажилтнуудыг сургалтад хамруулав

Гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, мэдлэг олгох зорилгоор Онцгой байдлын байгууллагаас зорилтот бүлгүүдэд зориулсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахуун түгээх станцын ажилтнуудыг сургалтад хамруулав
Шатахуун түгээх станцын ажилтнуудыг сургалтад хамруулав. Зураг: МҮОНРТ

Гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, мэдлэг олгох зорилгоор Онцгой байдлын байгууллагаас зорилтот бүлгүүдэд зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгч нарыг сургалтад хамрууллаа.

Тус сургалтад нийт 49 хүн хамрагдаж, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар анхан шатны мэдлэгтэй боллоо гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах