Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгана

Өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос энэ сарын эхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хандаж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгана
Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгана. Зураг: МҮОНРТ

Өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос энэ сарын эхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хандаж хамтарсан зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хэрэгжихгүй байгаа тул үнэ нэмэгдүүлсэн шатахуун импортлогч нарт хариуцлага тооцож, хамтарсан зөвлөлийн болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн.

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 17 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хуралдсан. Тус хуралдаанаар шатахууны хангамжийн өнөөгийн нөөц, үнийн асуудлыг авч хэлэлцсэн ба цаашид жижиглэн худалдааны шатахууны үнийг тогтвортой байлгаж дэлхийн зах зээл дээрх нефть, шатахууны үнэ буурсан тохиолдолд үнийг буулгах арга хэмжээг авч ажиллахаар тохиролцож зөвлөмж гаргасан байна.

Эх сурвалж: МҮЭХ

Хуваалцах