Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахууны үнэ ханш, нөөц, эдийн засаг дахь нөлөөллийн талаар хэлэлцэнэ

Шатахууны үнэ ханш, нөөц, эдийн засаг дахь нөлөөллийн талаар өнөөдөр талууд хэлэлцэнэ. Шатахуун импортлогчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтарсан Үнийн зөвлөл энэ сарын 18-ны өдөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахууны үнэ ханш, нөөц, эдийн засаг дахь нөлөөллийн талаар хэлэлцэнэ
Шатахууны үнэ ханш, нөөц, эдийн засаг дахь нөлөөллийн талаар хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Шатахууны үнэ ханш, нөөц, эдийн засаг дахь нөлөөллийн талаар өнөөдөр талууд хэлэлцэнэ. Шатахуун импортлогчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтарсан Үнийн зөвлөл энэ сарын 18-ны өдөр хуралдаж, нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг АИ-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргасан. Харин А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны нэмэгдсэн үнийг бууруулахгүй байж болно гэж үзсэн юм.

"Төрийн энэ зохицуулалт хэр урт настай вэ?", "Шатахуун импортлогчид үнэхээр алдагдалтай ажиллаж байна уу", "Нефтийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнэ ханшийн Монгол дахь нөлөө бодитой юу...", "Төр, хувийн хэвшлийнхэн цаашид шатахууны хараат байдлаас гарах арга замыг хэрхэн тодорхойлж байна вэ?" гэсэн асуултууд олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.

Эдгээр асуултад үнэн бодитой, тэнцвэртэй мэдээлэл өгөх үүднээс эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб төр, хувийн хэвшлийн холбогдох албаны төлөөллийг оролцуулан “Шатахууны үнэ ханшийн эдийн засаг дахь нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбооны Тэргүүн, "М-Ойл" компанийн захирал Р.Батбаяр, ШӨХТГ-ын удирдлага, СЭЗДС-ийн орлогч захирал Ж.Батхуяг Нефть хийн бүтээгдэхүүний ассоциаци болон МҮХАҮТ-ын төлөөлөл оролцох юм байна.

Эдийн засгийн “Өөрчлөгч” клуб нь цаашид нийгмийн анхаарлын төвд байгаа, олон нийтийн хариу хайсан, гарц шийдэл хүлээсэн асуудлуудаар хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөснөө мэдэгдэж байгаа.

Хэлэлцүүлэг өнөөдөр 11 цагт “Ард” санхүүгийн нэгдлийн байранд болох юм.

Хуваалцах