Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахууны үнэ тогтвортой байна

“Ил тод уул уурхай” хурлын үеэр улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байгааг дуулгалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахууны үнэ тогтвортой байна
Шатахууны үнэ тогтвортой байна. Зураг: МҮОНРТ

“Ил тод уул уурхай” хурлын үеэр

у

лсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байгааг дуулгалаа. Тодруулбал, А-80 бензин 38, АИ-92 бензин 38, дизелийн түлш 35 хоногийн нөөц байгаа учраас шатахууны үнэ тогтвортой байхыг албаныхан хэллээ.

Манай улсын шатахууны нэг сарын хэрэглээ 65-70 мянган тонн байдаг ОХУ-ын “Роснефть” компаниас 90 хувь хараатай байсан. Тэгвэл одоо БНСУ, Белорусь, БНХАУ-аас шатахуун импортолж байна. Түүнчлэн Дорнод аймгийн Халх гол суман дахь Тамсагийн сав газар байрлах үйлдвэрээс газрын тос гарган авч, Хөт хотын нефть боловсруулах үйлдвэрт нийлүүлэн эргүүлж авч байгаа. Дорнод аймагт байрлах газрын тосны үйлдвэр нь жилд 434 мянган тонн түүхий тосыг экспортолж, улсын төсөвт жилд 130-140 гаруй тэрбум төгрөг оруулах юм.

Хуваалцах