Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий анхан шатны тэмцээн боллоо
тус тэмцээний эхний 30 байр эзэлсэн шатарчин ирэх гуравдугаар сард зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээнд оролцох эрх авлаа.
Мэдээллийн алба

Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тэмцээний анхан шатны тэмцээн энэ 3-5-нд Сүхбаатар дүүрэгт байрлах "Дүүрэн" төвд болж өндөрлөжээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 167, эмэгтэйчүүдийн ангилалд 81 шатарчин швейцарь системээр 9 өрөгт оюун ухаанаа уралдуулсан байна.
Ийн эрэгтэйчүүдийн ангилалд Н.Содбилэгт, Б.Дүүрэнхишиг, Р.Энхбат, Б.Болд-Эрдэнэ, А.Дөлгөөн, эмэгтэйчүүдийн ангилалд Э.Төгстөгөлдөр, Г.Лхагважэд, Б.Буянхишиг, Э.Энхжин, А.Марал эхний таван байрыг эзэлжээ.
Түүнчлэн тус тэмцээний эхний 30 байр эзэлсэн шатарчин ирэх гуравдугаар сард зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээнд оролцох эрх авлаа.


















