Шенгений виз гаргана гэх залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна
Унгар Улсын хилийг хууль бусаар хил давсан болон зуучилсан, тусалсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, нэг жил шоронд хорих зэрэг арга хэмжээ авдаг хуультай болно.
Мэдээллийн алба

Унгар Улсын хилийг хууль бусаар хил давсан болон зуучилсан, тусалсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, нэг жил шоронд хорих зэрэг арга хэмжээ авдаг хуультай болно.
Европын орнуудад ажилд зуучилна, Бусдын бичиг баримтаар гаргана, Шенгений виз гаргана гэх зарыг олон нийтийн сүлжээгээр тараан иргэдийг залилж байгаа асуудал буурахгүй байгаагаас гадна Монгол иргэд Шенгений бүсийн орнуудын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаад баривчлагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан тул иргэдийг бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос зайлсхийх, Бусдад бичиг баримтаа өгөхгүй байх, энэ төрлийн зар тарааж буй этгээдийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.


















