“Шидэт модны үр” жүжгээр дамжуулан хүүхдүүдэд экологийн боловсрол олгоно
Хүүхдэд мод тарихын ач холбогдлыг ойлгуулахдаа үгчилж заахаас илүү сонирхлыг нь татахуйц хэлбэрээр буюу урлагаар дамжуулан үзүүлж харуулах нь зүйтэй гэж Дархан-Уул аймгийнхан үзэж байна.
Мэдээллийн алба

Хүүхдэд мод тарихын ач холбогдлыг ойлгуулахдаа үгчилж заахаас илүү сонирхлыг нь татахуйц хэлбэрээр буюу урлагаар дамжуулан үзүүлж харуулах нь зүйтэй гэж Дархан-Уул аймгийнхан үзэж байна.
Тиймээс “Шидэт модны үр” жүжгийг найруулан тавьж, хүүхэд залууст толилуулж эхэллээ.
Дарханчууд ойрын 10 жилийн хугацаанд 20 сая мод тарих томоохон зорилттой. Энэ хүрээнд хүүхэд бүр 5 ширхэг модны тарьц, суулгац бэлтгэх юм. Уг ажлын эхлэл нь энэхүү жүжиг болж байна.


















