"Шилдэг аврах бүлэг" аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Дорнод аймгийн сумдын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиудын дунд “Шилдэг аврах бүлэг” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Онцгой байдлын газраас зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн сумдын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиудын дунд “Шилдэг аврах бүлэг” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Онцгой байдлын газраас зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн арга хэмжээ Найрамдал паркад өнөөдөр эхэллээ. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцож алба хаагчдад амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү тэмцээн нь Онцгой байдлын газрын анги, салбаруудын гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, тусгай мэргэжлийн бэлтгэлийн төвшинг тодорхойлох, сайжруулах зорилгоор “Шилдэг аврах бүлэг” тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээнд Баян-Уул, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Гурванзагал сумын мэргэжлийн ангиуд оролцож байна.
Эх сурвалж. Дорнод аймгийн ЗДТГ


















