Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг шатарчдын уламжлалт 26 дахь удаагийн тэмцээн боллоо

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт 26 дахь удаагийн тэмцээн 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд тус яамны “Номин” танхимд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг шатарчдын уламжлалт 26 дахь удаагийн тэмцээн боллоо
Шилдэг шатарчдын уламжлалт 26 дахь удаагийн тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ
picture-12-17
mpa_2250
mpa_2253
mpa_2285
mpa_2283
mpa_2282
mpa_2244
mpa_2237

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт 26 дахь удаагийн тэмцээн 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд тус яамны “Номин” танхимд боллоо.Гадаад харилцааны яам, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулдаг уг тэмцээний нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ТЗУГ-ын дэд захирал Д.Амарсайхан, Монголын Элчин сайд нарын клубын Ерөнхийлөгч Д.Гэрэл, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Д.Баярболд, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, МУГД, ОУМ П.Жигжидсүрэн, Монголын шатрын холбооны Гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар оролцож, үг хэлэв.Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа шатарчдын 52 хувь нь цолтой шатарчид бол өсвөрийн 43 шатарчин оролцож байна. Тухайлбал Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Б.Гүндаваа, Т.Батчимэг нарын дөрвөн их мастер, Олон Улсын хэмжээний мастер зургаа, Дэлхийн шатрын холбооны мастер 15, Дэлхийн шатрын холбооны дэд мастер 11, Спортын мастер 11, Дэд мастер 7, Гадаад харилцааны яамнаас зургаан тамирчин нийт 108 шатарчин оролцож хурц ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.Тавдугаар өргийн байдлаар Их мастер Б.Гүндаваа, Оолон улсын мастер Г.Мөнхгал, Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал нар 4.5 оноотойгоор тэргүүлж байна.Тэмцээн 11 өрөг явагдана.

Хуваалцах