Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетон хучилтын талбайд туршилт хийнэ

Зам, тээврийн хөгжлийн төв нь авто замын салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетон хучилтын талбайд туршилт хийнэ
Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетон хучилтын талбайд туршилт хийнэ. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн төв нь авто замын салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна. БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн KICT, “ЭСТО” ХХК-тай хамтран 2012 оноос бүлээн асфальт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн.

Тус төвөөс БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн KICT, “ЭСТО”ХХК, “ЭМ АЙ ЭЛ” ХХК, “ЯЛГУУСАН” ХХК, “ЭРДЭНЭ ЗАМ” ХХК-тай хамтран Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын "Өндөрдов" жуулчны баазаас Дундговийн замын эхлэл 6 км хатуу хучилттай авто замын хэсэгт шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетон 100м туршилтын зам барих үйл ажиллагаа маргааш 15:00-17:00 цагт хийгдэх тул Авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, холбоод, инженер техникийн ажилтнуудыг талбайн туршилтын ажилтай танилцахыг урьж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Хуваалцах