Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа “Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний арга зүй” сэдэвт сургалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байна
“Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний арга зүй” сургалт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа “Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний арга зүй” сэдэвт сургалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтыг Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтэн Влатко Авратовски удирдан явуулж байгаа бөгөөд шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний аргазүй, үндсэн арга хэрэгсэл, гамшгийн үеийн шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээг хэрхэн хийх талаар сургалт явуулж, туршлагаасаа хуваалцаж байгаа юм.

Шилжин суурьшилтын нөхцөл байдлыг үнэлэх, үнэлгээний чанар, уялдаа холбоог сайжруулах зорилготой тус сургалтад ОБЕГ, түүний харьяа Аврах тусгай анги, НОБГ-ын мэргэжилтнүүд хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах