Шилжин суурьшсан айл өрхүүдийг цахилгаанд холбож байна
УБЦТС ТӨХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс СХД-ийн 21-р хороонд шилжин суурьшиж буй 300 гаруй айл өрхийг цахилгаанд холбох, үйлчилгээний гэрээ байгуулах ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхлүүллээ.
Мэдээллийн алба

УБЦТС ТӨХК-ийн "Зуунмод" хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс СХД-ийн 21-р хороонд шилжин суурьшиж буй 300 гаруй айл өрхийг цахилгаанд холбох, үйлчилгээний гэрээ байгуулах ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхлүүллээ.
Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор мал бүхий иргэдийг хориглосон бүсээс гаргаж, БЗД-ийн 20-р хороо Арцатын ам, СХД-ийн 21-р хороо Нарийны хэсэг, 355-ын гарам руу тавдугаар сард багтаан нүүлгэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан онцгой комиссоос явуулж байгаа юм.
Эдгээр айлуудыг УБЦТС ТӨХК-аас цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг богино хугацаанд хийхээр ажиллаж байна.


















