Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шилмэл мал-2022” үзэсгэлэнд шалгарсан аймаг, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа

Тус үйл ажиллагаанд 15 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуйн нэгжийн 5 төрлийн мал, сарлаг бүхий нийт 128 толгой мал оролцохоор цахимаар оролцов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шилмэл мал-2022” үзэсгэлэнд шалгарсан аймаг, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа
“Шилмэл мал-2022” үзэсгэлэнд шалгарсан аймаг, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. Зураг: МҮОНРТ

“Шилмэл мал-2022” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг цаг үеийн болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд 15 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуйн нэгжийн 5 төрлийн мал, сарлаг бүхий нийт 128 толгой мал оролцохоор цахимаар оролцов.

Тэгвэл “Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэнгийн гойд ашиг шимт малын шалгаруулалтад байр эзэлсэн аймаг, аж ахуйн нэгжүүдэд шагналыг нь гардууллаа.

  • Гойд ашиг шимт адуу,

  • Гойд ашиг шимт тэмээ,

  • Гойд ашиг шимт нутгийн үхэр,

  • Гойд ашиг шимт махны үхэр,

  • Гойд ашиг шимт сүүний үхэр,

  • Хосолмол ашиг шимт үхэр,

  • Ууцан сүүлт хонь,

  • Бүдүүвтэр ноост хонь,

  • Бүдүүн ноост хонь,

  • Нарийн, нарийвтар ноост, хурганы арьс, импортын хонь

  • Гойд ашиг шимт ямаа

  • Гойд ашиг шимт сарлаг зэрэг төрөлд тэргүүн, дэд, тусгай байрыг шалгаруулав.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах