Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шим тэжээллэг хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжихийг уриаллаа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шим тэжээллэг хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжихийг уриалж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шим тэжээллэг хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжихийг уриаллаа
Шим тэжээллэг хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжихийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шим тэжээллэг хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжихийг уриалж байна.

Нохойн хошуу, аньс, нэрс, чацаргана, нимбэг, жүрж, киви, гүзээлзгэнэ зэрэг нь С аминдэмийн маш сайн эх үүсвэр болохын зэрэгцээ эслэг, кали, кальци, фосфор, магни, зэс, В1, В2, В3, В6 аминдэм, фолийн хүчил болон олон төрлийн биологийн идэвхт бодисууд агуулдаг тул өвчлөлийн эрсдэлийг бууруулж, дархлааг дэмждэг.

Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог шинээр нь болон хатааж, хөлдөөж хэрэглэх нь зохистой бөгөөд өдөр бүр 400 гр ба түүнээс их хэмжээгээр жимсгэнэ, хүнсний ногоог хэрэглээрэй.

Дарсан, давсалсан ногоо, жимсний компот, чанамлын тэжээллэг чанар нь алдагдсан байдаг тул хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Хуваалцах