Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдлаа

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан “Шинэ Хархорум” хотын Үндэсний хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдлаа
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан “Шинэ Хархорум” хотын Үндэсний хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн 2023 оны ажлын тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, “Шинэ Хархорум” хотын төв цэгийн тохижилтын зураг төслийн төлөвлөлт, “Шинэ Хархорум” хотыг Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил, Инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг хэлэлцлээ.

Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэлцсэн асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө гэж БХБЯ-наас мэдээллээ.

Хуваалцах