"Шинэ Ховдын залуус" чуулга уулзалт болно
Дэлхий нийтээр нийгмийн амьдралд оролцох залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх талаар онцгой анхаарч байгаа өнөө үед залуучуудын хөгжлийн талаар ярилцах,
Мэдээллийн алба

Дэлхий нийтээр нийгмийн амьдралд оролцох залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх талаар онцгой анхаарч байгаа өнөө үед залуучуудын хөгжлийн талаар ярилцах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, гарц шийдлийг ярилцах, тэдний боловсрол, мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор "Шинэ Ховдын залуус" чуулга уулзалтыг аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Ховд хотноо зохион байгуулах гэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачилсан энэхүү чуулга уулзалтад Ховд аймгийн 16 сум, Жаргалант сумын баг тус бүрээс 10 залуу, нийт 300 залуу оролцох аж. Уг арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, "Ховдын түүчээ" ТББ хамтран зохион байгуулах юм байна. Энэ үеэр оролцогч залууст Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна үйлдвэрлэл эрхлэгч залуусын бүтээлийн үзэсгэлэн, спортын уралдаан, тэмцээн явуулж, урлагийн тоглолт үзүүлэх ажээ.



















