Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ хууль батлагдсаны дараа МҮЭ-ээс явуулах ажлын төлөвлөгөөг ярилцах дугуй ширээний уулзалт болов

Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр АНУ-ын ҮЭ-ийн холбооны дэргэдэх “Эв санааны нэгдэл” төвийн Хуулийн бодлогын газрын дарга Жефри Скот Вокт МҮЭ-ийн холбооны урилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ойрын өдрүүдэд зөвлөгөө өгч байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ хууль батлагдсаны дараа МҮЭ-ээс явуулах ажлын төлөвлөгөөг ярилцах дугуй ширээний уулзалт болов
Шинэ хууль батлагдсаны дараа МҮЭ-ээс явуулах ажлын төлөвлөгөөг ярилцах дугуй ширээний уулзалт болов. Зураг: МҮОНРТ

Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр АНУ-ын ҮЭ-ийн холбооны дэргэдэх “Эв санааны нэгдэл” төвийн Хуулийн бодлогын газрын дарга Жефри Скот Вокт МҮЭ-ийн холбооны урилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ойрын өдрүүдэд зөвлөгөө өгч байгаа билээ. Энэ хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсаны дараа МҮЭ-ийн холбооноос явуулах ажлыг төлөвлөх, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцох дугуй ширээний уулзалтыг "Альфа" зочид буудалд зохион байгуулав.

Уулзалтад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурь саналыг тусгуулах, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд МҮЭ-ийн холбооноос авах арга хэмжээний саналыг Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд танилцуулах ажлын хэсгийнхэн, аймгийн ҮЭ-ийн холбоодын дарга, ажлын албаны холбогдох газрын 15 хүн оролцлоо.

Энэ үеэр “Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсаны дараа МҮЭ-ээс явуулах ажлын төлөвлөгөө” сэвдээр МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр хяналт хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг илтгэл тавьж, аймаг нийслэлийн ҮЭ-ийн холбоодын дарга нар өөрсдийн салбарт тулгамдаж буй хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөгч Жэфри Скот Воктоос тодруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлтэй холбогдох сэдвээр санал солилцсон юм.

Эх сурвалж: МҮЭХ

Хуваалцах