Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ коронавирусийн халдвар авсан 57 хүн эдгэрсэн байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 17 цагийн байдлаар мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ коронавирусийн халдвар авсан 57 хүн эдгэрсэн байна
Шинэ коронавирусийн халдвар авсан 57 хүн эдгэрсэн байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 17 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 81 хүн нас бараад буй юм байна. Халдвар авсан хүний тоо 2823-т хүрсэн бол 57 хүн эдгэрчээ.

Шинэ коронавирусээс сэргийлэхийн тулд та:

- Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

- Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

- Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

- Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

- Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

- Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

- Түүхий ус уухгүй байх;

- Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

- Арьс, салстаа гэмтээхгүй байх;

- Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

- Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

- Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

- Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

- Нус, цэрээ ил задгай хаяхгүй байхыг хичээгээрэй.

Хуваалцах