Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ нисэх буудлын гэрлийн системийг хүлээж авах шалгалтын нислэг үйлдлээ

Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвасны 11/29 талд суурилуулагдсан YOU-YANG компанийн PAPI-600 загварын ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч болон аэродромын гэрлийн системүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг Нислэгийн журам боловс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ нисэх буудлын гэрлийн системийг хүлээж авах шалгалтын нислэг үйлдлээ
Шинэ нисэх буудлын гэрлийн системийг хүлээж авах шалгалтын нислэг үйлдлээ. Зураг: МҮОНРТ

Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвасны 11/29 талд суурилуулагдсан YOU-YANG компанийн PAPI-600 загварын ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч болон аэродромын гэрлийн системүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг Нислэгийн журам боловсруулалтын албаны Шалгалтын нислэгийн баг энэ сарын 17-20-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна.

Тус нислэгийг гүйцэтгэхэд “Геосан” ХХК-ийн “Cessna 208” (JU-9993) агаарын хөлөг, нисгэх бүрэлдэхүүн болон техникийн ажилтнууд, ИНЕГ-ын Техникийн хангалт, навигацийн үйлчилгээний албаны гэрэл суулт, цахилгааны хэсгийн инженер, техникчид хамтран ажиллажээ.

Уг шалгалтын нислэг хийгдсэнээр Ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч систем болон аэродромын гэрлийн системүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Хавсралт /ANNEX/ 14-ын Боть 1, Бүлэг 5-ын 5.3 заалтын гэрлийн шаардлагуудыг бүрэн хангаж агаарын хөлгүүд тус нисэх буудалд аюулгүй буулт үйлдэх боломжтой болж байгаа юм.

Хуваалцах