Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ оны ажлын анхны өдрийг "Төрийн дуулал" эгшиглүүлж эхлүүлжээ

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олон улиран одож буй 2017 онд ажлын их өрнүүн амжилт гаргаж, аймгийн үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа бүрэн хэрэгжүүлж ажилласан сайхан жил байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ оны ажлын анхны өдрийг "Төрийн дуулал" эгшиглүүлж эхлүүлжээ
Шинэ оны ажлын анхны өдрийг "Төрийн дуулал" эгшиглүүлж эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олон улиран одож буй 2017 онд ажлын их өрнүүн амжилт гаргаж, аймгийн үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа бүрэн хэрэгжүүлж ажилласан сайхан жил байлаа.

Шинэ оны ажлын анхны өдөр аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр нар ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын хамт олныг хүлээн авч уулзан орон нутгийн болон төрийн захиргааны бүхий л шатны байгууллагад удирлага, чиг үүргээр хангаж ажиллах үйлсэд нь өндөр амжилт хүсч, үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхэд хамтарч гар, сэтгэл нийлж ажиллахыг хүслээ.

Мөн 2018 оныг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласныг онцолж “Бид хамтдаа” байж төрийн бодлого шийдвэрийг бүх шатанд хүргэж “Шинэ баг” төслийг эрчимтэй хэрэгжүүлж ажиллахаа хамт олондоо илэрхийллээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах