Шинэ оны анхны нар
инэ оны анхны наранд хүслээ шивнэж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэшээдэг.
Мэдээллийн алба

Монголчууд оны эхний өдрийн нарыг харахын тулд эртлэн босдог. Шинэ оны анхны наранд хүслээ шивнэж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэшээдэг. Оны эхний өдрийн нарыг харснаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморь лундаатай явдаг хэмээх нь бий.
Улаанбаатарынхны хувь нар харахаар галт тэргээр аялдаг уламжлал тогтоод удаж байна. Өнөө жил ч анхны нарыг харахын тулд Улаанбаатар хотоос 95 км зайтай Багахангай дүүргийн "Хангай" өртөөг хүмүүс зорьсон.
Өнөөдөр 06:10 минутад “Нарны галт тэрэг” Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, өдрийн 11:23 минутад буцаж ирснээр аялал өндөрлөөд байна. Та бүхэнд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн нар мандсан торгон агшны зургийг толилуулж байна.






















