Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Шинэ Range Rover таныг бишрүүлнэ

Range Rover-ийг анх 2005 онд Хойд Америкийн зах зээлд гаргаснаас хойш энэ машин борлуулалтаараа толгой цохиж эхэлсэн билээ. Мөн бусад улсын зах зээлд ч эрэлт өндөртэй загвар болсон юм.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Range Rover таныг бишрүүлнэ
Шинэ Range Rover таныг бишрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Range Rover-ийг анх 2005 онд Хойд Америкийн зах зээлд гаргаснаас хойш энэ машин борлуулалтаараа толгой цохиж эхэлсэн билээ. Мөн бусад улсын зах зээлд ч эрэлт өндөртэй загвар болсон юм. Range Rover –ийн 2014 оны шинэ 4 загвар спорт шинжийг түлхүү агуулсан гэдгээрээ өмнөх загваруудаасаа онцлогтой. 340–510 морины хүчтэй V6, V8 хөдөлгүүртэй энэ машинуудыг АНУ-аас 63.495 – 100.000 ам.доллараар худалдан авч болно.

Шинэ Range Rover –ийн салоны хойд хэсэг илүү зайтай болсны дээр хуучин загвараасаа 360 гаруй кг –аар хөнгөн болсон нь гайхалтай. V8 хөдөлгүүртэй загвар нь 5 секундэд 100 км цагийн хурд авдаг бол V6 хөдөлгүүртэй загвар 6.9 секундэд төдий хурд авах хүчин чадалтай юм байна. Энэ бол спорт машины хувьд тун сайн үзүүлэлт юм.

РАЛЬДИЙ.А/shuum.mn/

Түлхүүр үг:Rand rower
Хуваалцах