"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд гурван үндсэн асуудлыг хууль эрх зүйн хувьд шийднэ
ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр З.Мэндсайхан сайдын танилцуулсан мэдээллээс хүргэж байна.
Мэдээллийн алба

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр З.Мэндсайхан сайдын танилцуулсан мэдээллээс хүргэж байна.
Тэрбээр "Энэ жил “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гурван үндсэн цогц асуудлыг хууль эрх зүйн орчинд шийднэ. Нэгдүгээрт, зөвхөн дотооддоо тосны ургамал тариалж байгаа үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлнө. Хоёрдугаарт, газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойн албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ бол тариаланчид руу чиглэсэн Засгийн газрын томоохон дэмжлэг юм. Гуравдугаарт, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль байгаа. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих санг өөрчлөн зохион байгуулна. Цаашид газар тариалан, мал аж ахуйн хөгжлийг илүү бодитой, зорилтот зах зээлдээ хүрдэг болгохын төлөө тус санг аж ахуйн тооцоотой үйлдвэр болгоно" гэлээ.


















