Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил явагдаж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн чанар, хамран сургах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил явагдаж байна
Шинэ сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн чанар, хамран сургах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн шинэ барилгын угсралт, тохижилтын ажлууд хийгдэж байна.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд А,B,C блокийн барилга угсралтын ажил дуусах шатандаа, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболтын ажлууд хийгдэж байна.

2022-2023 оны хичээлийн шинэ жилд сурагчдаа хүлээн авахаар төлөвлөж байгаа тус сургуулийн ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Тэргүүн чансаа” ХХК хийж гүйцэтгэж байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Хуваалцах