Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25 хувь бууруулна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нягтралыг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25 хувь бууруулна
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25 хувь бууруулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нягтралыг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн.

Энэ хүрээнд хотын төв, дэд төвүүдийг холбосон үндсэн дөрвөн цагариг зам, зургаан хэвтээ, есөн босоо чиглэлийн авто замын сүлжээг бий болгох юм байна. Тодруулбал, хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэх төлөвлөлт бүхий “Шинэ тойрог зам” төслийг Монгол Улсын Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн.

Энэ төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25 хувь бууруулна гэж үзэж байна.

Хуваалцах