Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 65 хувьтай байна

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод шинээр хоногт 250,000м3 ахуйн болон үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 65 хувьтай байна
Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 65 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод шинээр хоногт 250,000м3 ахуйн болон үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламж барьж, цэвэрлэгдсэн усны чанарыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж, цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах төсөл”-ийн барилга угсралтын ажлыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдахаар төлөвлөгдсөн.

Тус төслийн барилга угсралтын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийг Баян-Өлгий, Увс, Завхан, Говьсүмбэр, Дорнод аймгуудад хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.

Төслөөр Баян-Өлгий, Өлгий сум 4,200м3/хоног, Завхан, Улиастай сум 3,000м3/хоног, Дорнод, Хэрлэн сум 10,000м3/хоног, Говьсүмбэр, Сүмбэр сум 2,000м3/хоног, Увс, Улаангом сум 3,000м3/хоног тус тус хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж байна.

Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах