Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлж

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ
Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлж гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөөд байна. Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.

Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Франц Улсын “Артелиа Вил энд Транспорт” компани боловсруулсан бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина.

Хуваалцах